2024/11/22

Орогнол хүссэн тэрс үзэлтнүүдийг ОХУ-д буцааж магадгүй

info@inder.mn
2024/09/30

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон бусад оронд улс төрийн орогнол эрэлхийлж буй тэрс үзэлтэн оросуудыг баривчилж, эх оронд нь буцааж магадгүй байна. ОХУ-ын эрх баригч Нэгдсэн Орос намаас саяхан Төрийн думд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд энэ талаар тусгажээ. Хуулийн төсөл нь Оросын иргэдийг баривчлахын тулд мөрдөн байцаалтын материалыг гадаад улс руу илгээх боломжийг прокуроруудад олгох аж.

Украин дахь дайн эхэлснээс хойш Кремль тэрс үзэлтнүүдийг хавчин дарах болсон. Тэрс үзлийн хэргээр 20 мянга орчим хүн баривчлагдсан. Мөн дор хаяж 768 улс төрийн хоригдол байна. Дайныг эсэргүүцэж, улс орноосоо дүрвэсэн олон хүнийг эрэн сурвалжилж, заримыг нь хилийн чанадад хорих ялаар шийтгэсэн.

Эх орноосоо дүрвэсэн хагас сая гаруй орос иргэнийг буцаан авчрахын тулд Кремль хүчин чармайлтаа нэмэгдүүлж буй. Дотоод хэргийн яам хэт даврагчдын эсрэг шинэ стратегийн хүрээнд эх орноо орхин гарсан оросуудын албан ёсны мэдээллийн санг бий болгохыг Путинд зөвлөсөн гэх мэдээлэл байна. Тус санд дүрвэгсдийн нэр, төрсөн огноо, явах болсон шалтгаан, очих улс зэрэг хувийн мэдээллийг агуулсан байгааг эрэн сурвалжлах "Agentsvo" агентлаг долдугаар сард мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна