Хорват улсын Порец хотод чөлөөт бөхийн ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 8-13-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээнд манай улсаас 32 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Н.Баатар, +130 кг-д А.Алтанхуяг нар алтан медаль хүртсэн бол Ш.Баянмөнх хүрэл медаль хүртлээ.
Н.Баатар Дэлхийн хошой аварга болж буй бол Ш.Баянмөнх ахмадын ДАШТ-ий 11 дэх (3 мөнгө, 8 хүрэл) медалиа гардлаа.
Ш.Баянмөнх тус тэмцээний хамгийн олон медальтай монгол тамирчин юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна