2024/12/06

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 30 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж байна

info@inder.mn
2024/11/04

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтарч “Нийгмийн хамгааллын форум” олон улсын хурал зохион байгууллаа.

 Энэ хуралд Индонез, Филиппин, Азербайжан, Пакистан, Узбекистан улсын 16 төлөөлөгч оролцсон.

 Манай улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран олон төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэн.

 Монгол Улс 2008 оноос хойш хэрэгжүүлсэн “Хүнсний эрхийн бичиг” хөтөлбөр нь олон улсад сайн жишээ болж байна. Филиппин манай улсын энэ загварыг авч, ядуу буурай өрхүүддээ тусламж үзүүлэхээр ажиллаж байна.

 Мөн Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар 2022 оноос хойш “Төгсөлтийн аргачлал туршилт”-ын хөтөлбөр манай улсад хэрэгжиж байна.

 Энэ төсөлд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 1259 өрх сонгогдож, амьдрах ухаан, ур чадвар бизнес, техникийн сургалтад хамруулаад, тухайн өрхөд амьжиргаагаа дэмжихэд хэрэг болох тоног төхөөрөмж олгосон.

 Энэ төслийг хэрэгжүүлэхэд сайн дурын байгууллагыг татан оролцуулж, амьдрах ухаан, ур чадварын сургалтыг өргөн хүрээнд зохион байгуулсан байгааг Индонез улсын төлөөлөгчид онцолж байлаа гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна