2024/12/06

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: УРСГАЛ ЗАРДЛЫГ 3.6 ИХ НАЯДААР БУУРУУЛАХ ШААРДЛАГА ТАВИЛАА.

info@inder.mn
2024/11/04

2025 оны улсын төсөв 35.8 их наяд болон нэмэгдэж байгаа нь иргэдийн бодит орлого, эдийн засагт ирэх жилээс эхлэн сөргөөр нөлөөлөхөөр байна. Тиймээс, төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар буюу 13.8%-иар бууруулах, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж зэрэг хэмнэж, тэвчих боломжтой зардлыг хасах шаардлагыг Засгийн газарт тавилаа.

Ингэснээр төгрөгийн ханш унах, гадаад валютын нөөц буурах, инфляц 2 оронтой тоонд хүрэхээс сэргийлж, иргэдийн бодит орлогыг хамгаалах боломжтой болно. Олон түмний хүсэл сонирхол, улс орны эдийн засгийн нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, уг шаардлагыг хүлээн авна гэдэгт итгэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна