2024/12/06

BAZAAR BERLIN-Д МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХҮЛЭЭДЭГ ҮЙЧЛҮҮЛЭГЧИД НЭМЭГДСЭЭР

info@inder.mn
2024/11/07

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 62 дах удаагийн BAZAAR BERLIN олон улсын үзэсгэлэн өнөөдөр Мессе Берлин үзэсгэлэнгийн танхимд эхлээд байна. Германы хамгийн том бэлэг дурсгал, ноос ноолуур, савхин эдлэлийн худалдааны үзэсгэлэн бөгөөд 60 гаруй орноос ирсэн олон улсын бараа бүтээгдэхүүнийг нэг дор танилцуулж, борлуулдагаараа онцлог билээ.

Монголын ноос ноолуур, жижиг эдлэл, гар урлал, гоо сайхны үйлдвэрлэгч нар 10 гаруй жил тасралтгүй оролцож байна. 

МҮХАҮТ-аас үйлдвэрлэгчдийн групп бүрдүүлэн оролцдог болсноор Монголын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж дадсан, хүлээлттэй байдаг хэрэглэгчидтэй болтлоо зах зээлээ бий болгож чаджээ. Европийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах сонирхолтой үндэсний үйлдвэрлэгч нар энэхүү үзэсгэлэнд оролцоход нээлттэй аж. Үзэсгэлэн худалдааны үеэр монголын ноос ноолуурыг ирэх бүрт нь хүлээж байгаад авдаг үйлчлүүлэгчид жилээс жил нэмэгджээ. Өмнөх жил нь авсан брэндийнхээ лого шошгийг хадгалан барьж ирээд дараагийн бараагаа худалдан авч байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна