2024/12/06

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ

info@inder.mn
2024/11/08

Монгол Улс АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийг талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АНУ-ын Элчин сайдын яамнаас хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ 2020 оноос хэрэгжиж эхэлсэн.

 Энэ төслийн хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэг болон хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болсон хүүхэдтэй ажиллах, энэ чиглэлд Төрийн болон ТББ-ыг чадавхжуулахад тодорхой ажлууд хийгдсэн.

 Мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрыг тохижуулж, 59 үйлчлүүлэгчийг хүлээн авсан байна.

 Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ерөнхий газрын харьяанд бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдийг урт хугацаанд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний төвийг байгуулж, техникийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Энэ төвөөр зургаан хүүхэд үйлчлүүлж байна.

 Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталсан.
 
Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн хамгаалал илүү сайжирсан. Тухайлбал, хүүхдэд ээлтэй өрөөг тохижуулж, хүүхдээс тайлбар, мэдүүлэг авах гэх мэт олон эерэг нөлөөллийг хэлж болно.

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилт үр дүнтэй байна гэж талууд үзэж байгаа учраас цааш үргэлжлүүлэхээр болсон байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна