Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, Олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Б.Марал Исландын Рейкьянесбаер хотноо зохион байгуулагдсан Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -84 кг-ын жинд амжилттай оролцжээ.
Тэрбээр газраас таталтын төрөлд 220 кг өргөж, хүрэл медаль хүртлээ гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна