2024/11/29

СДМЭХ-НЫ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “BUSINESS WOMEN 300” УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

info@inder.mn
2 цаг 42 минутын өмнө

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны 30 жилийн ойг угтан зохион байгуулж буй “BUSINESS WOMEN-300” үйл ажиллагаанд Нийслэлийн 9 дүүрэг , 21 аймгаас төлөөлөн Жижиг дунд бизнес эрхлэгч 300 эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Энэхүү уулзалтыг бид People in need ОУТББ, Худалдаа үйлдвэр үйлчилгээний үндэсний нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан юм. 

Зөвлөгөөнийг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны ерөнхийлөгчХ.Булгантуяа нээж үг хэлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ баяр хүргэж амжилт хүсэж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон бол эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Номинчимэг танилцуулав.

Мөн Санхүү бус үйлчилгээгээр эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”- ийн танилцуулгыг Э.Түвшинбаяр / Хаан банкны жижиг дунд бизнесийн академийн менежер /танилцууллаа.

● “BUSINESS WOMEN 300 хөтөлбөр”-ийн цаашдын хамтын үйл ажиллагааны мэдээллийг Б. Жавзандорж / Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга /

● “Эдийн засгийн ногоон шилжилт” Н.Энхцацрал / Пийил ин нийд ОУ-н ТББ /

● “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төлөө хамтдаа” сэдвээр Г.Гангамөрөн / Худалдаа үйлдвэр үйлчилгээний нэгдсэн холбооны дарга /

● “Бүсчилсэн хөгжлийн зорилттой уялдсэн татварын бодлого” Б.Тэлмүүн / Сангийн яамны татварын бодлогын газрын дарга / ● “Бичил жижиг аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесээ өргөжүүлэх боломжууд ба ОУ-ын чиг хандлага” сэдвээр О. Байгаль / ОУЭХАҮйлдвэрийн холбоо, IWFCI Mongolia ТУЗ-ын дарга / тус тус мэдээлэл өгч мөн панел хэлэлцүүлэг зохион байгуулагдаж Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн асуултанд хариулт өглөө.

Энэ үеэр нийт 50 гаруй Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үзэсгэлэн танилцуулагдав.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна