2024/11/30

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сүлд тэнэж одно

info@inder.mn
8 цаг 10 минутын өмнө

2024-11-30, Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 29

Аргын тооллын: 2024-11-30, Бямба гараг

Наран ургах шингэх: 8:20-17:02.

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тул тохиромжгүй.

Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр

Билгийн тооллын давхарласан 29, Санчир гараг. Өвлийн тэргүүн улаан гахай сарын есөн улаан онгоц одтой, шар нохой
өдөр
Барилдлага: шид
Шүтэн барилдлага: хүрэлцэхүй
Суудал: мод
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:20-17:02.
Өдрийн сайн цаг нь бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40) тахиа(17.40-19.40) гахай(21.40-23.40) болой. 
Хол газар яваар одогсод хойш мөрөө
гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тул тохиромжгүй. 
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр,
байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна