2024/11/30

Улсын гуравдугаар төв эмнэлэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага”-аар шалгарлаа

info@inder.mn
8 цаг 18 минутын өмнө

 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих чиглэлээр 2024 оны 11 сарын 29-ний өдөр эрүүл мэндийн салбарт бүтээлч санаачилгыг өрнүүлж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА”-аар Улсын гуравдугаар төв эмнэлэг шалгарч цом, өргөмжлөлөө гардан авлаа.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь жил бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх, орчин нөхцлөө сайжруулахаар олон ажлыг тусган хэрэгжүүлэн ажилладаг билээ.

Сүүлийн 3 жилд энэхүү номинацид нэр дэшвиж байгаа бөгөөд 2022, 2024 онуудад шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарч байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна