2024/12/04

Бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч, 119.4 сая тонн ачаа тээвэрлэлээ

info@inder.mn
Өчигдөр 06 цаг 01 минут

Энэ оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч тээвэрлэлээ.

Үүнээс автотээврээр 133.4 сая зорчигч, агаарын тээврээр 2 сая, төмөр замаар 1.75 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өсөлт үзүүлсэн бол бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өсжээ.

Тэгвэл 2024 оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 119.4 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 79.1 сая тонн ачаа, төмөр замаар 40.3 сая тонн ачаа мөн 9.4 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна.

Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 23.3 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 15.4 хувиар тус тус өсжээ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна