2025/01/26

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна

info@inder.mn
2024/12/05

2024-12-05, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

Аргын тооллын: 2024-12-05, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 08:26-17:00.

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр

Билгийн тооллын 4, Бархасбадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын дөрвөн ногоон харагчин туулай өдөр. 
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:26-17:00.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болой. 
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна