2024/12/26

АТГ: Авлигын эсрэг сургалтад 315 иргэн, албан тушаалтныг хамруулав

info@inder.mn
2024/12/05

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Сангийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор, Эрүүл мэндийг дэмжих сан зэрэг байгууллагатай хамтран ажиллав.

Төрийн байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан дүрэм, журмыг хянах чиг үүргийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хамаарах соёлын салбарт мөрдөгдөж буй зарим шийдвэр, дүрэм, журмыг хянан үзэж, хүчингүй болгуулах, өөрчлөх, хуульд нийцүүлэх журам, Сангийн яам болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан “Малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө, түүнийг санхүүжүүлэх, зарцуулах журам”, “Боловсролын салбарын Гадаад улсын, эсхүл олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах тохиолдолд суралцагчийн эзэмшсэн чадамжийг үнэлж, дүйцүүлэх, багц тооцох журам”, “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг тус тус хянан үзэж, холбогдох зөвлөмжийг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад 315 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна