2024/12/26

“Олон төвт хот-иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

info@inder.mn
2024/12/06

Нийслэл Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаатай холбогдуулан 20 минутын хот, авто замын түгжрэлийг бууруулах шийдэл болон олон төвт хотын тогтолцоонд салбарын мэргэжилтнүүдийг татан оролцуулж санал, зөвлөмжийг ерөнхий төлөвлөгөөнд тусгах зорилгоор “Олон төвт хот-иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөлөл нийт 89 хүн оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлын бүтээлүүдийг МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн багш доктор, дэд профессор Ц.Базарханд,  ШУТИС-ийн БАС-ийн Архитектурын салбарын эрхлэгч техникийн ухааны доктор Г.Цовоодаваа,  Хот байгуулалт хотын стандартын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга, хот төлөвлөлтийн доктор С.Даланжаргал нар хэлэлцэн шүүлээ.

Эхний шатад ирүүлсэн 19 бүтээлээс шилдэг 8 бүтээлийг шалгаруулж, 2 дугаар шатны шалгаруулалтад дараах бүтээлүүд шалгарав. Үүнд,

Тэргүүн байр: МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн Зайнаас тандан судлалын 3-р түвшний оюутан Д.Алтанхишиг, Д.Аззаяа “Газарзүйн мэдээллийн системд суурилсан 20 минутын хот ба хүртээмжтэй байдлын судалгаа” сэдвээр

Дэд байр:  Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Өгөгдөл мэдээллийн газрын шинжээч Э.Оюунбилэг “Улаанбаатар хотын төвлөрлийг нийтийн тээврийн зорчилт болон RS.GIS ашиглан тооцох нь” судалгаагаар

Гутгаар байр: Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Хот байгуулалт, дэд бүтцийн судалгааны газрын шинжээч Э.Энхзаяа “20 минутын хотын үзэл баримтлалыг ашиглан сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг орон зайн шинжилгээний аргаар тооцох нь” судалгаагаар

Тусгай байр-2: “Рояаль” олон улсын их сургуулийн Архитектурын тэнхимийн эрлэгч Д.Золзаяа “Хот төлөвлөлтөд иргэдийн оролцоо”, ШУТИС-ийн БАС-ийн Архитектурын 5-р түвшний оюутан Х.Намуун “13-р нэгж хороололд дүн шинжилгээ хийн, сайжруулсан шийдлийн загвар зураг гаргах” сэдэвт бүтээлээр тус тус оролцож, шагнууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, хотын стандартын газраас санаачлан зохион байгуулсан бөгөөд 20 минутын хот Үндэсний хороо, Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ хурлыг дэмжин ажиллалаа. Мөн Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн их сургуулиас хамтран зохион байгууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна