2025/01/14

Засгийн газрын хуралдаан болж байна

info@inder.mn
13 цаг 4 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Засгийн газрын хуралдаанаар бүсчилсэн хөгжлийн асуудлаар, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлын талаар, “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, “Төрд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 18 асуудал хэлэлцэж байна.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд аймаг нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар оролцох аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна