2025/01/30

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

info@inder.mn
2025/01/24

Нэгдүгээр сарын 24 нь Григорийн тооллын жилийн 24 дахь өдөр. Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 24-ний энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

1679 онд: Английн хаан II Чарльз Хөлөг дайчдын парламентыг татан буулгав.

1835 онд: Бразил улсад Сальвадор да Бахиагаар удирдуулсан боолуудын бослого болж, тус улсад боолчлол устжээ.

1857 онд: Өмнөд Азийн анхны бүтэн хөтөлбөртэй их сургууль болох Калькуттын их сургууль байгуулагдав.

1915 онд: Их Британийн дэд адмирал Девид Бийттигээр удирдуулсан тэнгисийн цэргийн анги Германы Франц фон Хипперээр удирдуулсан армитай тулжээ.

1942 онд: Америк болон Их Британийн холбоотон арми Японы мэдэлд байсан Тайландын нийслэл Бангкокыг хүчтэй бөмбөгджээ.

1943 онд: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль нар Касабланкагын хэлэлцээг эхлүүлэв.

1946 онд: НҮБ-ын Ерөнхий ассемблейн хурлаар НҮБ-ын Цөмийн энергийн хороог байгуулахаар болжээ.

1968 онд: Австралийн тэргүүн анги нэгтлэл Хойд Вьетнамын Лонг Бин, Бьен Хоа орчимд Хойд Вьетнамын армитай тулалдаж эхлэв.

1972 онд: Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Гуамын ширэнгэнд бүгэж байсан Японы түрүүч Ёокои Шоичиг олов.

1978 онд: Цөмийн зэвсэг тээсэн Космос 954 пуужин хөөрөөд дэлхийн агаар мандлаас гарч чадалгүй дэлбэрчээ. Хожим нь пуужингийн үлдэгдэл Канадын Баруунхойд хэсгээс олдсон юм.

1984 онд: Алдарт Apple компанийн "Макинтош" компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхлэв.

1990 онд: Япон улс түүхэндээ анх удаа сарыг судлах "Хитэн" хиймэл дагуулыг хөөргөв.

2011 онд: ОХУ-ын нийслэл Москва хотын "Домодедово" нисэх буудалд дэлбэрэлт болж 35 хүн амиа алдаж, 180 хүн шархадсан хэрэг гарчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна