2025-02-07, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10
Аргын тооллын: 2025-02-07, Баасан гараг
Наран ургах шингэх: 8:11-18:01
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
Барилдлага:
Аргын тооллын 2 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 10, ӨВЛИЙН АДАГ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:11-18:01. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их
хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна