2025/03/16

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

info@inder.mn
2025/02/11

2025-02-11, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

Аргын тооллын: 2025-02-11, Мягмар гараг

Наран ургах шингэх: 8:05-18:08

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Барилдлага:

Аргын тооллын 2 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Өвлийн адаг сарын 8 цагаан мэнгэтэй, найралт эх одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:05-18:08. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна