ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна.
Энэ үеэр Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзалт хийж, санал хүсэлтийг сонсон, Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцууллаа.
Мөн Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан тус аймгийн Мал эмнэлгийн газрын ажилтан, алба хаагчидтай уулзаж, сургуулийн бэлтгэл ажлыг хангах, эрсдэлийн үнэлгээ төлөвлөлтийг уялдуулах чиглэлээр зөвлөмж, мэдээллийг өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна