"Увс аймагт хоршоологчдын зөвлөгөөн" зохион байгууллаа. Энэ хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн хоршооны гишүүн малчны зээлийн эргэн төлөлт болон анхаарах асуудал зэргээр мэдээлэл өгч ажиллалаа
Тус зөвлөгөөнд Увс аймгийн 19 сумын 400 орчим малчин хоршоологчид оролцож байна. "Увс аймагт хоршоологчдын зөвлөгөөн" -ий ерөнхий зохион байгуулагчаар Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Зээлийн батлан даалтын сан ,Хамтран зохион байгуулагчаар Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний давхар даатгал хувьцаат компани, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн банк, Хаан банк ажилласан юм.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос Увс аймагт зохион байгуулж буй Увс аймгийн 200 гаруй банкны эдийн засагч, санхүүч нарт санхүүгийн зах зээлийн мэдээлэл сэдэвт арга хэмжээнд оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.104
Малчин олонд хэрэгтэй зөвлөгөөн болсон
Хариулах