2025/02/21

Лаг шаварт шигдэж хөдөлж чадахгүй болсон иргэнийг аварчээ

info@inder.mn
2025/02/17

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Хар нүдэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, Баяннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км, Дашинчилэн сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км/ Худгийн шавар цэвэрлэхээр орсон 1 хүн лаг шаварт шигдэж хөдөлж чадахгүй болсон тухай дуудлагыг 02-р сарын 15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Баяннуур сумын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв, “Булган АЗЗА” ТӨХК-ийн нийт 30 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Улмаар  1х1 метрийн харьцаатай /Ф1000/, 4 метрийн гүнтэй худгийн лаг шаварт биеийн бүсэлхий хэсэг хүртэл шигдсэн байсан иргэн Б/30 настай, эрэгтэй/-г 02-р сарын 16-ны 15:40 цагт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.Эрүүл мэндийн төвөөс иргэний биеийн байдал тогтвортой, хэвийн гэж эргэн мэдээлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна