“Түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хуучин гүүрийг буулгах ажил болон шинэ гүүрний шон, суурь цутгах, арматур бэлтгэх ажлууд хийгдэж байна. Хуучин гүүрийг буулгаж дуусаад, газрын түвшнээс доош 17 метр гүнд шинээр шон суурийг байрлуулна. Шинэ гүүрний үйлдвэрт цутгасан дам нурууг тээвэрлэх ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ. Ингэснээр Зайсангийн хуучин гүүрийг буулгаж шинэчилж, энэ оны зургаадугаар сарын эхээр хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна