2025/02/21

"Монгол цагаан сар" үзэсгэлэн худалдаанд 60 гаруй аж, ахуй нэгж, байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр борлуулагдаж байна

info@inder.mn
2025/02/18

Буянт ухаа цогцолборт “Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа энэ сарын 28- ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Үзэсгэлэнгээс үндэсний үйлдвэрлэлийн болон импортын барааг үйлдвэрийн үнээр авах боломжтой.

 Монголчуудын уламжлалт сар шинийн баярт зориулсан “Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа Яармагийн “Буянт-Ухаа” цогцолборт зохион байгуулагдаж байна..

Тус үзэсгэлэнд 60 гаруй аж, ахуй нэгж байгууллагын төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн байгаагаас өв уламжилсан жортой “Суман Гүн” “Өгөөмж Архад”

 Гандангийн “Ширхэнцэг” хэвийн боов, “Монгол гүрмэл” “Тэнгэрийн хишиг” 
Мөн органик бүтээгдэхүүнээрээ хэдийнээ танил болсон Ургана брэнд, “Бурам” брэнд, “Клоун Ах” ХХК, “Артишок”, “Нандин брэнд”, “Urankholboo” брэнд, “Humun brand store” онлайн шоп, “Royalcare toys ” хүүхдийн бэлгийн барааг нэг доороос авах боломжтой. Мөн “Таван богд интернэйшнл” ХХК, “Бишрэлт Трейд” ХХК, “Стандарт катеринг” ХХК “Эмералд Эс Эй” ХХК-ийн  импортын барааг хямд үнээр авах боломжтой юм.

 Түүнчлэн Нисэх, Нүхт, Яармаг, Төв аймгийн оршин суугчдад илүү ойрхон  “Монгол цагаан сар” экспо Үзэсгэлэн худалдаа кофе шоп болон хүүхдийн тоглоомын хэсэгтэй бөгөөд та бүхэн тав тухтай үйлчлүүлээрэй

Харилцах утас: 8809-7557, 8810-3521



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна