Хэнтий аймгийн төвөөс хойд зүгт 285 км, Биндэр сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т, Баянгол багийн “Баянгол” гэдэг газар Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 02 дугаар сарын 18-ны өдрийн 12:30 цагт онцгой байдлын газарт өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна