2025/02/21

Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймагт хүүхдүүдийн англи хэлний чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

info@inder.mn
Өчигдөр 11 цаг 01 минут

Британийн Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймгийн хүүхдүүдийн англи хэлний чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа. 

Тус хөтөлбөрийн хүрээнд:

▪ 320 багшийг англи хэл заах сургалтад хамруулах

▪ 12000 гаруй бага ангийн хүүхдэд чанартай англи хэлний боловсрол олгох

▪ Алслагдмал орон нутагт тохирох заах арга зүйн судалгаа хийж, цаашдын ажлуудыг тодорхойлох зэрэг ажлыг тус тус хэрэгжүүлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна