Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулж, арванхоёрдугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон. Үүнээс хойш үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаа бөгөөд тус станцын II блок болох мөн 150 МВт хүчин чадалтай станцыг 2025 онд ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна.
Эхний блок 150 МВт станцын үйл ажиллагааны талаар Бөөрөлжүүтийн цахилгаан станц хариуцсан захирал Б.Амармэндээс тодрууллаа. Тэрбээр “Бөөрөлжүүтийн станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж байна. Сүүлийн өдрүүдийн байдлаар хоногт дунджаар 130 МВт орчим чадлыг нийлүүлж байгаа бөгөөд хоёрдугаар сарын нийт захиалгыг 100 хувь биелүүлсэн. Мөн хэрэгцээ гарвал чадлыг нэмэгдүүлэх ч боломжтой” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна