2025-03-11, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12
Аргын тооллын: 2025-03-11, Мягмар гараг
Наран ургах шингэх: 07.13-18.51
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ тохиромжгүй.
Барилдлага:
Аргын тооллын 3 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 12, ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР.
Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ тохиромжгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна