2025/03/12

Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо

info@inder.mn
8 цаг 23 минутын өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал 2025 оны 03 дугаар сарын 11-нд боллоо. Хуралд НДЕГ-ын газрын дарга нар танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцож, НДЕГ-ын Хяналт, шалгалтын газраас 2024 онд Ховд, Хэнтий, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газарт хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлын  талаар танилцууллаа.

Шалгалтаар  нийтдээ 3 аймгийн хэмжээнд 16 байгууллага, 170 иргэний  зөрчлийг илрүүлж, тухайн зөрчлүүдэд акт тогтоон хуулийн хүрээнд хариу арга хэмжээ авч ажилласан байна.

Цаашид тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын сангуудын зарцуулалтад онцгойлон анхаарах, тавих хяналтыг улам сайжруулах, төлөвлөгөөт хяналт, шалгалтад жилдээ шимтгэл төлөгч ажил олгогчдын 20-иос доошгүй хувийг хамруулах, даатгуулагч, иргэд, ажил олгогч, харилцагчдад түргэн шуурхай, ил тод, ашиг сонирхлын зөрчилгүй үйлчлэх, нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна