2025/03/12

Украин 30 хоногийн хугацаатай гал зогсооход бэлэн гэдгээ илэрхийлэв

info@inder.mn
8 цаг 34 минутын өмнө

АНУ Украинд тагнуулын мэдээ дамжуулахаа зогсоосон байснаа цуцалж, дахин мэдээ дамжуулж эхэллээ хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав. Саудын Арабт болсон хэлэлцээний нэг үр дүн нь энэ болж байна. АНУ-аас дамжуулдаг хиймэл дагуулын зураг Украины арми, фронтын дайчдад ганц хэрэгтэй зүйл аж. Мөн АНУ-ын тал 30 хоногийн хугацаатай гал зогсоох санал дэвшүүлснийг Украин хүлээж авахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Түр гал зогсоох асуудал одоо Оросын шийдвэрээс хамаарах бололтой. Москватай тохиролцвол гал зогсооно, улмаар гэрээг хоёр талын зөвшилцлөөр сунгаад явах боломжтой хэмээн мэдээлж байна. Түр гал зогсоох гэрээ нь өмнө нь Киев санал болгож байсан шиг зөвхөн тэнгис, агаарын орон зайг хамрахгүй, бүх талбар, фронтыг хамаарна хэмээн Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна