2025/03/13

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

info@inder.mn
5 цаг 16 минутын өмнө

2025-03-13, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

Аргын тооллын: 2025-03-13, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 07.09-18.54

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Барилдлага:

Аргын тооллын 3 сарын 13, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР. 
Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. 
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна