2025/04/18

ОБЕГ: Удирдах бүрэлдэхүүн спортын гурван төрлөөр өрсөлдөж байна

info@inder.mn
2025/03/14

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Бидний нөхөрлөл” өдөрлөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулж байна.

Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болж байгаа тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 180 орчим удирдах албан бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

Удирдах бүрэлдэхүүн буудлага, билльярд, волейбол гэсэн спортын гурван төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна