ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Говьсүмбэр аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 29 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, 10 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан бол он гарсаар 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
“Хаялага нуур”-ыг түшиглэн уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагын төвийн байгуулах газрыг “Сүмбэр” сумын ИТХ-аар шийдүүлж, орон нутгийн болон улсын хөрөнгө оруулалтаар төсвийг шийдвэрлүүлэн, 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын хүн тээврийн автомашиныг хүлээн авч, Хөдөлгөөнт удирдлагын байрыг орон нутгийн төсвөөр шинээр тохижуулан,Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 17 сая төгрөгийн үнэ бүхий 10 км зайнаас удирдах боломжтой чанга яригч, өндөр нягтаршил бүхий камертай нисгэгчгүй нисэх төхөөрөмийг хүлээн авснаар урьдчилан сэргийлэх болон эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байна.
Алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгааг Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтанбагана мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна