ЧИНГИС ХААНЫ "ЦАГААН СҮРГИЙН ИХ ТАХИЛГА"
VIP АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
(Ордос хот, 2025.04.16-19)
________________________________________
АЯЛЛЫН ТОВЧ
• Аяллын төрөл: Соёлын өв, зан заншил
• Байршил: БНХАУ, Өвөр Монгол, Ордос хот
• Аяллын хугацаа: 3 шөнө, 4 өдөр
• Тээвэр: Хүннү эйр (ОУ-ын нислэг )
• Аяллын үнэ: 1,990,000 төгрөг ( бүх зардал багтсан үнэ)
________________________________________
Эхний өдөр - 4/16
Улаанбаатар - Ордос
• 07:30 - Чингис хаан ОУ-ын нисэх буудал дээр цугласан байна
• 09:30 - 11:10 - УБ-аас хөөрч, Ордос хотод газардах
• 12:30 - Зочид буудалдаа байрлах, өдрийн хоол
• 14:00 - Чингисийн 8 цагаан цомцог ордонд зочлох
o Чингис хааны онгонд тахилгын зан үйлд оролцоно
o Алтан гандирын овоонд гарна
o Хар сүлдэнд мөргөж даатгуулна
o “Өндгөн цагаан”-буюу Чингис хааны тахилгын өдөр төрсөн бор зүстэй онголсон цагаан адууг очиж үзнэ.
• 18:00 – “Эзэн хороо” хошуунд ирж буудалдаа байрлана
• 19:00 - Оройн зоог /буфей/
________________________________________
Хоёр дахь өдөр - 4/17
Ордос соёлын өдөр
• 07:30-08:30 - Өглөөний цай
• 09:00 - Суврага сумруу хөдлөх (30 км)
o Галын тахилгын ёслолд оролцох
o Ордос айлын тараг бүрж, цагаан идээ боловсруулах соёлтой танилцана
o Алдарт “ам” буюу Ордос шар будаа хуурч бэлтгэх явц, соёлын онцлогтой танилцана
• 12:30 - Өдрийн хоол
• 14:00 - Орчин цагийн малчдын хоршоололд зочлох
• 17:30 - Эзэн хороо хошуунд ирж амрах
• 18:00 - Оройн хоол
________________________________________
Гурав дахь өдөр - 4/18
Ордос хотын үзэсгэлэнт газрууд
• 07:30-08:30 - Өглөөний цай
• 09:00 - Ордос хотын “Их овоо”-руу гарах
o Чингисийн 8 шарга, хуримын, Өэлүн эхийн гэх мэт цэцэрлэгт хүрээлэнгүүдээр аялах
o Улаан гэгээний сүмд зочлох
o Ван ноёны ордонд очих
• 12:30 - Өдрийн хоол
• 14:00 - Чөлөөт цаг - shopping
• 18:00 - Оройн хоол
• 19:50 – Шөнийн Ордос хот
Дөрөв дэх өдөр - 4/19
Ордос - Улаанбаатар
• 07:30-08:30 - Өглөөний цай
• 09:20 - Буудлаасаа гарч нисэх буудалд ирнэ
• 12:10-13:50 – Улаанбаатар хотруу ниснэ
________________________________________
АЯЛЛЫН ОНЦЛОГ
✅ Чингис хааны "Цагаан сүргийн тахилга" ёслолд оролцох
✅ Ордосын үзэсгэлэнт байгаль, соёлын өвийг танин мэдэх
✅ Орчин үеийн Ордос хоттой танилцах, худалдаа хийх боломж
✅ Замын зардал,байр, хоол, амь даатгал, бусад хөтөлбөр бүгд багтсан үнэ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна