2025/04/13

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЗӨВЛӨЛИЙН 7 ДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

info@inder.mn
Өчигдөр 15 цаг 42 минут

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн 7 дугаар хурал 2025 оны 04 сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан.

    Энэ удаагийн хурлаар нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төв 4, эрүүл мэндийн төвийн дэргэдэх Сэргээн засах төв 1, хувийн хэвшлийн 6, орон нутгийн 21 нийт 32 эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологи, гүйцэтгэлд магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн багийн газар дээр нь хийж гүйцэтгэсэн үнэлгээний дүгнэлтийг хэлэлцүүлж, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнээс нэмэлт тайлбар, тодруулга авч шийдвэр гаргалаа.

Зөвлөлийн хурлаас эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөлд заагдсан тусламж, үйлчилгээний төрөл бүрээр үйлчилгээ үзүүлэх, үүнтэй уялдуулан хүний нөөцийн хангалтыг үндсэн ажилтнаар бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг сануулав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна