2025/04/16

Байгууллагын бодлого, зорилт, цаашдын чиг хандлагын талаар алба хаагчдад мэдээлэл өглөө

info@inder.mn
Өчигдөр 10 цаг 43 минут

Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид он гарсаар 28 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 421 иргэний аюулгүй байдлыг хангаж, 33 хүний амь нас, 541 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, 19 сум, гамшгаас хамгаалах 11 алба, төрөл тусгай зориулалтын 38 мэргэжлийн анги, 150 албан газар, аж ахуй нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, гамшгаас хамгаалах ангиллын 83 удаагийн сургалтыг зохион байгуулж, 13.266 хүнийг хамруулсан.

Наранбулаг, Өмнөговь сумдад аймгийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг хийж, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүллээ.

Түүнчлэн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, бие бялдар болоод үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж ажиллаж байгааг онцолсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэлтэй танилцсаны дараа аймгийн Онцгой байдлын газар, анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын бодлого, зорилт, цаашдын чиг хандлагын талаар алба хаагчдад мэдээлэл өгч, ажлын амжилт хүслээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна