2025/04/16

“ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяны хүрээнд “ЖАРГАЛТАЙ ЭЭЖ" арга хэмжээг зохион байгууллаа

info@inder.mn
19 цаг 3 минутын өмнө

Чингэлтэй дүүрэг “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяныг зохион байгуулж, хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар гэр бүл, олон нийтийн зөв хандлагыг бий болгох чиглэлээр олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна. 

Уг аяны хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс Diamond Mind Academy-тай хамтран "Жаргалтай ээж" арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд оролцсон ээжүүд “Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо”, Гэр бүлийн үнэ цэнэ, “Хүүхэдтэйгээ суралцдаг ээж", "Өөртөө итгэлтэй аз жаргалтай ээжийн үндэс" сэдэвт илтгэл, зөвлөгөөг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна