2025/04/19

"Гемофилийн тусламж үйлчилгээ" сэдэвт уулзалт, ярилцлага болж байна

info@inder.mn
2025/04/16

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг дэлхий даяар Гемофили өвчнийг таниулах, мэдлэг олгох өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд гол зорилго нь төрөлхийн цус бүлэгнэлтийн эмгэг, гемофилитэй хүмүүс хамтран уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээ, тусламж үйлчилгээг тасралтгүй сайжруулах чиглэлээр шийдвэр гаргагч нар болон олон нийтэд мэдээлэн таниулахад оршдог.

 Энэхүү өдрийн хүрээнд "Гемофилийн тусламж үйлчилгээ" сэдэвт уулзалт, ярилцлага ЦССҮТ-д болж байна.
 
Уг уулзалтад ЦССҮТ-ийн алба, тасгийн дарга, эмч, мэргэжилтнүүдээс гадна Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлгийн эмч нарын төлөөлөл оролцож байна.
 
Мөн ЦССҮТ-ийн захирал асан, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга, анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр, ЦССҮТ-ийн дотоод аудитор, Монголын үндэсний гемофилийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Т.Алимаа, үйлдвэрлэлийн тасгийн эмч Н.Халиун, Монголын үндэсний гемофилийн холбооны тэргүүн Н.Мандаа болон гемофилийн эмгэгтэй хүүхэд, тэдний эцэг, эхчүүдийн төлөөлөл хамрагдаж байгаа юм.
 
Профессор Н.Эрдэнэбаяр хийсэн мэдээлэлдээ 2024 оны байдлаар цус бүлэгнэлтийн эмгэгтэй 119 хүн бүртгэлтэй байгаагаас Гемофили А төрлийн өвчтэй нийт 134 /том хүн 60, хүүхэд 74/, Гемофили В төрлийн нийт 53 /том хүн 27, хүүхэд 26/, Виллебранд төрлийн нийт 12 /том хүн 6, хүүхэд 6/ байгааг тодотгов.
 
Уулзалт, ярилцлага үргэлжилж байна гэж ЦССҮТ-өөс мэдээллээ. 
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна