Боловсролын сайд П.Наранбаяр магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөр болон "Олон улсын шинжээч"-ийн гэрчилгээ гардуулах ёслолыг нээж үг хэллээ.
ХБНГУ-ын Магадлан итгэмжлэл, гэрчилгээжүүлэлт, чанарын баталгаажуулалтын байгууллага (ACQUIN), Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ) хамтран БМИҮЗ-ийн үндэсний шинжээчийн санд бүртгэлтэй, олон улсын шинжээчид тавигдах шаардлагыг хангасан 55 шинжээчийг хамруулан, олон улсын шинжээчийн эрх бүхий сургалтыг зохион байгуулсан юм.
Уг сургалтад амжилттай хамрагдсан шинжээчдэд "Олон улсын шинжээч"-ээр ажиллах эрх бүхий гэрчилгээг өнөөдөр гардууллаа.
Эдгээр шинжээчид нь хамтарсан магадлан итгэмжлэлийн олон улсын шинжээчийн багт ажиллах, гадаадын улс орнуудад ACQUIN байгууллагын шинжээчээр ажиллах боломж бүрдэж байна.
Мөн магадлан итгэмжлэгдсэн Дээд боловсролын сургалтын байгууллага 4, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага 9, дээд боловсролын сургалтын хөтөлбөр 48, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр 9, нийт 70 магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна