2025/06/16

Баруун бүсийн 3 аймгийн өсвөрийн тамирчдаас сорил, судалгаа авах ажил үргэлжилж байна

info@inder.mn
2025/05/20

Биеийн тамир, спортын улсын хороо болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв хамтран 2025 оны 05 сарын 12-22-ны өдрүүдэд Увс, Завхан, Архангай аймгуудийн өсвөрийн шигшээ багийн тамирчдаас сорил, судалгаа авч, багш, дасгалжуулагч, арга зүйч нарт өсвөр насны хүүхдийн бие физиологийн онцлог, спортын шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл дасгалжуулалт, спортын анагаах ухааны чиглэлээр сургалт хийх ажил үргэлжилж байна.

Аймаг, нийслэлийн өсвөрийн тамирчдаас авах энэхүү сорил, судалгаа нь үндэсний хэмжээнд анх удаа хийж буй томоохон суурь судалгаа бөгөөд одоогоор 20 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 1570 өсвөрийн тамирчдаас авсан бөгөөд 2025 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгаас авч дуусахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна