2025/11/14

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

info@inder.mn
2025/09/24

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 4 суманд 0.3-7 мм, Дорнод аймгийн 9 суманд 1.0 мм, Сүхбаатар аймгийн 9 суманд 0,5-4 мм, Сэлэнгэ аймгийн 6 суманд 15.1 мм, Төв аймгийн 6 суманд  45 мм , Хэнтий аймгийн 10 суманд 0,4-13 мм тунадас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, +15...+17 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд Алтайн өвөр говь орчмоор, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна