Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 62
Backtrace:
File: /home/admin/web/inder.mn/application/models/Weather_m.php
Line: 62
Function: file_get_contents
File: /home/admin/web/inder.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 94
Function: get_all_weather
File: /home/admin/web/inder.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/admin/web/inder.mn/public_html/index.php
Line: 149
Function: require_once
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг ”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д COP17 төслийн талбайд мод тарилаа. НҮБ-ын ЦТКНБДН-ын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо ажиллаж, 2026 онд болох UNCCD COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцан, зөвлөмж өгч ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд тус хурлын барилга байгууламжийн төслийн талбайд зочлон, төлөвлөлт, дэд бүтцийн угсралтын ажлын явц, мэдээллүүдтэй танилцлаа. Энэ үеэр тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьж, тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулав.

НҮБ-ын төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн баг Монгол Улсад таван өдөр ажиллан, гүйцэтгэлийн тайлангаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Талуудын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороонд танилцуулах бөгөөд ирэх жилийн төлөвлөлтийг боловсруулна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна