2024/05/12

ЖДҮ болон бусад зээлийнхэн ажлаа өгсөөр

info@inder.mn
2018/11/16

Их хурлын дарга Аудитын даргыг ажлаа өг гэсэн. Тэр өгсөн. Ерөнхийлөгч Х.Баттулга  зөвлөх Ч.Ганбат, ЕТГ-ын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн нарыг ажлаас нь халсан. Батзориг сайдаас хойш хэд хэдэн хүн ЖДҮ цолтой болоод авлаа. Аргагүй дээ. Зөвлөх Ч.Ганбатын хувьд “Монгол Буйдан” компанийн захирал. Тэрбээр компанидаа ЖДҮХС-аас 500 сая төгрөгний, Хэвлэл мэдээллийн дарга Ж.Цэсэнгийн хувьд түүний нөхөр Д.Тэрбишийн үүсгэн байгуулсан “Дөлгөөн оргил” ХХК нь ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангаас хангаж малын тэжээл нийлүүлэх зориулалттай 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан. Эд нар шалгагдах ёстой.Харин цаана нь үлдээд байгаа хүмүүс яах вэ. Бүгдийг нь шалгаад явчихмаар байх юм.Наранхүү гишүүн чимээгүй байж байгаад л сошиалын од болон тодород 2 хонож байдаг. Хууль хэрэгжихгүй бол төр байгаад яах билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна