2026/02/12

УИХ-ын даргыг “Цагаач гэр бүлийн удам” гэсэн асуудлаар мэдэгдэл гаргажээ

info@inder.mn
4 цаг 9 минутын өмнө

ОХУ-д алба ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Н.Учралыг хүлээж авахаас эхлээд хойд хөршийн хандлага монголчуудын дургүйцлийг төрүүлээд байна. Тэр тусмаа ТАСС агентлаг УИХ-ын дарга Н.Учралыг “Оросоос гаралтай цагаач гэр бүлийн удам” хэмээн бичсэн нь сошиалд маргаан шүүмжлэл дагуулж эхэллээ. Зарим хүмүүс түүнийг айлчлал, уулзалтаа хаяад ирэх хэрэгтэй гэсэн байр суурь ч илэрхийлж байна.

Харин УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас гаргасан мэдэгдэлдээ “ОХУ-ын ТАСС агентлагийн нийтлэлд дурдагдсан Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын удам угсаа, гарал үүслийн талаарх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй, алдаатай болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Улсын Их Хурлын даргын намтар, боловсрол, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл нь нээлттэй эх сурвалжуудад тодорхой байдаг.

Хувь хүний гарал үүслийн талаар ташаа, баталгаагүй мэдээлэл түгээх нь ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл. Ийм төрлийн мэдээлэл нь албан ёсны намтар, баримт бичигт огт тусгагдаагүй болно.

Бид олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийн үнэн зөв байдлыг нягталж, хүний хувийн нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандахыг уриалсаар байгаа.

ТАСС агентлаг уг алдаатай мэдээллээ залруулна гэдэгт итгэж байна” гэжээ.

Гэхдээ уг асуудалд зөвхөн мэдэгдэл хийгээд өнгөрөх бус тус агентлагт албан ёсоор хандаж залруулга гаргах нь зүйтэй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна