Өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын даргыг сайн дураараа огцрох тогтоолоор санал хураасан байна. Бага хурлаар ийм санал хураалт явуулах нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл болно хэмээн шүүмжилж байсан гишүүд энэхүү санал хураалтыг эсэргүүцэж хуралдааныг орхиж гарчээ.
Тиймээс санал хураалтад нийт 264 гишүүн оролцсоноос 90 гаруй хувь нь УИХ-ын даргыг огцруулж, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэн дэмжжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна