2024/11/24

Украины эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртжээ

info@inder.mn
2022/03/10

Өчигдөр Украины Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртсөн тухай Киевийн албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Үүний улмаас эмнэлгийн ажилтан, өвчтөн нийлээд 17 хүн шархдаж, нурангид хүмүүс дарагдсан байна. Одоогоор хүний амь үрэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байгааг орон нутгийн захиргаа мэдээлжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагыг “дайны гэмт хэрэг” хэмээн нэрлэсэн байна.

Талууд галаа зогсоож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байх үед эмнэлэг агаарын цохилтод өртсөн тухай Мариуполь хот  харьяалагддаг Донецк мужийн захирагч Павло Кириленко мэдээлжээ.

Азовын тэнгисийн боомт хот Мариуполь сүүлийн хэдэн өдрийн турш Оросын цэргийн бүслэлтэд байгаа юм. Хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх оролдлогууд гал зогсоох хэлэлцээр зөрчигдсөний улмаас удаа дараа бүтэлгүйтээд байна.

“Хот бүхэлдээ цахилгаангүй, усгүй, хүнсгүй болсноос хүмүүс харангадан амиа алдаж байна” гэж Украины Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч Олена Стокоз ярьжээ.

Мариуполь хотын дэд дарга Сергий Орловын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд тус хотод 1,170 хүн Оросын агаарын цохилтод өртөж, амиа алдсан байна.

Талуудын тохиролцсон хүмүүнлэгийн коридороор нийтдээ 48,000 орчим энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлснээ Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Кирило Тимошенко өчигдөр мэдээлжээ.

Тэдгээрийн 43,000 орчмыг нь Оросын хилд ойр оршдог зүүн бүсийн Сумы хотоос нүүлгэсэн байна. Өөр 3,500 орчим иргэнийг Киевийн ойролцоох жижиг хот тосгодоос нүүлгэжээ.

 

Украины амаржих газарт агаарын цохилт өгчээ

У




Эх сурвалж: BBC

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна