2024/11/23

Дэлхийн хамгийн нарийхан барилга оршин суугчдаа хүлээн авахад бэлэн

info@inder.mn
2022/04/19

Дэлхийн хамгийн нарийхан барилга оршин суугчдаа хүлээн авахад бэлэн

Манхаттан хотод дэлхийн хамгийн нарийн барилга сүндэрлэлээ. Стейнвэй цамхаг буюу Баруун 57-р гудамжны 111 тоот барилгын өндөр, өргөний харьцаа 24:1 бөгөөд түүнийг бүтээгчид "Дэлхийн хамгийн нарийхан тэнгэр баганадсан барилга" болгожээ.

Стейнвэй цамхаг 1428 футын өндөр ба бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн өндөр барилгуудын нэг юм. Нью-Йорк хотод байрлах 1776 фут өндөр Дэлхийн худалдааны төв болон 1550 фут өндөр Central Park Tower-ын дараа орох барилга болж байна.

 Стейнвэй цамхаг нийт 84 давхар ба 60 айлын орон сууцтай. Цамхгийг Нью-Йоркийн архитектурын “SHoP Architects” фирм зохион бүтээж, 2013 онд  “JDS Development”, “Property Markets Group” болон “Spruce Capital Partners” нар барьж эхэлсэн. “SHoP Architects” компанийн захирал Грегг Паскуарелли уг барилгыг "ер бусын хэмжээст, баатарлаг төсөл" гэж нэрлэжээ.

Стейнвэй цамхаг үзүүрээсээ гоёмсог боловч огцом нарийссан хүчирхэг илэрхийллийг гаргасан юм. Төв цэцэрлэгт хүрээлэн рүү харсан триплекс пентхаус хамгийн дээд талд байрладаг. Архитекторууд гол зорилгынхоо талаар "Нью-Йоркийн тэнгэр баганадсан цамхаг шинээр бий болгохын зэрэгцээ түүхэн үйл явдал бүтээх байсан" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна