2024/04/24

С.Энхболд: 0-17 насны хүүхдүүд 150 мянгаар биш, эрүүл мэндийн даатгалаараа эрт илрүүлэгт хамрагдана

info@inder.mn
2022/05/10

Улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг бүх насныхны дунд эхлүүллээ. Тавдугаар сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд 18 мянга орчим хүн үзлэг шинжилгээнд хамрагдаад байна. Бага насны гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдсан, нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээгээр оношийг баталгаажуулна.

-0-17 насны хүүхдүүдэд өндөр, жин үзэх зэрэг энгийн хэмжилт хийх атлаа 150 мянган төгрөг төсөвлөсөн гэх шүүмжлэл нийгмийн сүлжээнд цацагдаж байна. Хүүхдэд үнэхээр ийм санхүүжилт тусгасан уу?
-0-17 насны хүүхдэд багц шинжилгээний төсөв гэж батлаагүй. 150 мянгаар хүүхдэд шинжилгээ хийнэ гэдэг худлаа. Хүүхэд харьяа дүүргийнхээ анхна шатны эмнэлэгт хандаж, эрүүл мэндийн даатгалаараа эрт илрүүлэгт хамрагдана. Харин 18-аас дээш насны дөрвөн бүлэгт 60-150 мянган төгрөгийн багцын шинжилгээ хийж байна. 0-5 насны хүүхдэд дөрвөн төрлийн шинжилгээ хийж байна. 6-17 насныханд зургаан төрлийн шинжилгээ хийнэ. Улс орны өвчлөлийн статистикаар харагдаж буй зонхилон тохиолдох өвчлөлд тулгуурлан багц шинжилгээг гаргасан гэв.

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдана. Улсын хэмжээнд 3.4 сая иргэн эрүүл мэндийн даатгал төлөх ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар 297 мянган иргэн даатгалаа төлөөгүй байна. Даатгалд жилд 50400, сард 4200 төгрөг төлдөг. Иймд иргэд даатгалаа төлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг Эрүүл мэндийн сайд уриалав.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна