Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-оос Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь удаагаа энэ оны зургаадугаар сарын 6-10-ны хооронд зохионо.
Сингапурт болох тэмцээнд нийт 53 (Эрэгтэй 30, эмэгтэй 23) улсын шигшээ баг оролцох бөгөөд 2019 онд 40 баг оролцож байсан дээд амжилтыг шинэчилжээ.
Эмэгтэйчүүдийн ангиллын долоон баг шууд оролцох эрхээ авсан дунд зохион байгуулагч Сингапур, өмнөх аварга Австрали болон чансааг тэргүүлэгч Монгол, Хятад, Япон, Тайвань, Шри Ланка улсын багууд багтаж байна. Харин бусад 16 баг нь урьдчилсан шатны таван хэсэгт хуваагдаж тоглоно.
Харин эрэгтэйчүүдийн ангилалд ердөө гурван баг Ази тивийн аваргад оролцох эрхээ шууд авсан дунд зохион байгуулагч Сингапур, өмнөх аварга Австрали, дэлхийн чансааг тэргүүлэгч Монгол улсын шигшээ баг багтаж байна.
Үлдсэн 27 баг нь 9 хэсэгт хуваагдаж 9 эрхийн төлөө тоглох учиртай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна