2024/11/23

Чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг 17 настай тамирчин эвдлээ

info@inder.mn
2022/08/15

Бямба гарагт Италийн нийслэлд болж буй Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Румыний 17 настай тамирчин Давид Попович 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 46.86 секундээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Энэ төрлийн өмнөх дээд амжилтыг 2009 онд Бразилын Сезар Сиело тогтоож байсан ба Попович үүнийг нь 0.05 секундээр ахиулсан байна.

 

Энэ оны эхээр 100 болон 200 метрийн чөлөөт сэлэлтээр дэлхийн аварга болж байсан Попович төрөлдөө хамгийн залуу дээд амжилт эзэмшигч болж байгаа юм.

 

Одоо тэр өөрийнхөө дээд амжилтыг эвдэж, 45 секундэд хүрэх зорилготой байгаагаа хэвлэлд ярьжээ

 Эх сурвалж: CNN.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна