Германд удаан хугацаанд үргэлжилсэн ган гачгаас болж Райн мөрний усны түвшин хамгийн доод цэгтээ хүрчээ. Улмаар Европын тээврийн замын нэг болох усан замын тээвэрт хүндрэл учраад байгаа юм.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь Германы ДНБ-ийг 0.5 хувиар бууруулах төлөвтэй байна.
Усны түвшин нь 40 см болтлоо буурсан Кауб, Дуйсбургийн бүсэд 3000 тонн хүртэлх даацтай том хөлөг онгоцнууд явах боломжгүй болсон байна. Тиймээс үйлчлүүлэгчид бага оврын хөлөг онгоц түрээслэхээс өөр аргагүй болсон бөгөөд энэ нь маш өндөр зардалтай болж байгаа аж.
Ойрын хугацаанд бороо орох төлөвгүй байгаа бөгөөд Германы Холбооны Усан замын газрын урьдчилсан мэдээгээр голын усны түвшин даваа гараг /өнөөдөр/ гэхэд улам буурч, хөлөг онгоцнууд зорчих боломжгүй болно гэж үзэж байна.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна